Тархи хэрэггүй юмыг мартаж байдаг


2 долоо хоног

Шинэ судалгаагаар тархи хамгийн чухал мэдээллийг хадгалахын тулд мартаж байдаг гэжээ.

Судлаачид тархи санамжуудыг бат хадгалахаар загварчлагдаагүй ч түүний гол зорилго бол оюунлаг шийдвэр гаргахын тулд зөвхөн хэрэгтэй ба чухал мэдээллийг тогтоох гэсэн байна.

“Тархинд хамаагүй, хэрэггүй дитайлуудыг мартаж, амьдралд шийдвэр гаргахад чухал зүйлсэд төвлөрөх нь чухал байдаг,” хэмээн судалгааны зохиогч Блейк Ричардс дурджээ.

Торонтогийн Их сургуулийн уг судалгааг Neuron сэтгүүлд гаргасан байна. Судалгаа мартах нь яагаад санахтай адил чухал вэ гэдэгт дараах хоёр шалтгааныг нэрлэжээ:

  1. Мартсанаар тархи хоцрогдсон эсвэл буруу мэдээллийг устгаж, шинэ асуудлуудад зохицон, шийдэхэд илүү амар болгодог.
  2. Мартах нь санамжуудыг энгийн хялбар болгож, тодорхой чухал гэсэн мэдээллүүдийг авахад илүү амархан болгож, чухал гэсэн мэдээллүүд буюу санамжууданд зай гаргадаг.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү