Цахим хаяг уруу нэвтэрч мөнгө залилсан сэжигтнүүдийг шалгаж байна


5 жил

Эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид иргэдийн  цахим хаяг уруу нэвтэрч, мөнгө залилан авдаг байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.  Сэжигтнүүд  17-20 насныхан юм байна.  2018 он гарснаас хойш цахим орчинд бусдыг залилсан 14 хүнд холбогдог хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаа гэнэ.  Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1.2, 17.3.1 т зааснаар зүйчлэн шалгаж байна. Иргэдийг цахим орчинд ѳѳрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байхыг цагдаагийн байгууллагаас  сэрэмжлүүлж байгаа юм.  Сэжигтнүүд төлбөртэй 9911, 9910, 9909, 8811, 9191 дугаар утастай иргэдийн цахим хаягт нэвтэрч  30 орчим удаагийн үйлдлээр 70  шахам сая төгрөг авсан тогтоогдсон гэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү