Чуулганы ирц бүрдэхгүй байна


5 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын томилгоо, Ерөнхий сайдын мэдээлэл гэх мэт олон асуудал хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байна. Өчигдрийн хуралдаанаар мөн ирц бүрдээгүй учир хуралдаан даргалж байсан дэд дарга Л.Энх-Амгалан “Эхлээд дотооддоо учраа олъё. УИХ-аас Засгийн газрын сайд нарыг томилсон. Гэтэл сайд нар чуулганы хуралдаанд суухгүй байна” хэмээсэн юм. Гэсэн ч өнөөдөр мөн л ирц хүрэхгүй, гишүүд ирцээр "бойкотлосон" байдалтай байна. 

Чуулганы хуралдааны өнөөдрийн ирц 38.7 хувьтай, УИХ-ын дарга гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг шаардаж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү