Халаалт нь зогссон орон сууцууд хэвийн горимд шилжив


5 жил

Баянзүрх дүүргийн нутаг, Жуковын гудамжинд гарсан шугам сүлжээний гэмтлийг Дулааны шугам сүлжээний инженерүүд шуурхай арга хэмжээ авч засжээ. Тэд өчигдөр /2018.11.14/ 14.00-17.00 цагийн хооронд ажилласнаар орон сууцууд халаалтаа хэвийн авч эхэлсэн байна. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай холбогдоход “Орон сууцуудын халаалт хэвийн болсон. Хэрэглэгчийн салаа шугамд гэмтэл гарч, “Амгалан” цахилгаан станц түр зогсолт хийсэн. Энэ асуудлыг өчигдөр шуурхай шийдвэрлэсэн” гэх тайлбар өглөө.  Хэрэв дүн өвлийн хүйтэнд ийм асуудал гарсан бол хэдхэн цагийн дотор шугам сүлжээ хөлдөх аюултай аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү