“Бид уучлахгүй” жагсаалыг санаачлагчид Цэцэд хандлаа


5 жил

Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, “Бид уучлахгүй” жагсаалыг цахимаар зохион байгуулсан.

Уг жагсаалыг дэмжигчдийн төлөөлөл өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж, тэдний ЖДҮХС-гаас эээл авсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулах үндэслэл үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандлаа.  Хүсэлтийг “Бид уучлахгүй” цахим жагсаалыг зохион байгуулагчдын төлөөлөл Б.Мөнхцэлмэг гардуулж өгсөн юм.

Үндсэн хуулийн цэцээс тэдний хүсэлтэд маргаан үүсгээгүй нөхцөлд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих аж.

Тэд “Нэхүүл” хөдөлгөөнийхний нэгэн адил дээрх асуудалд нэр холбогдсон гишүүд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш. Хариуцлага тооцох ёстой” гэсэн шаардлага мөн давхар тавьж байгаа юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү