Энэтхэгт 2011 оноос хойш 159 хүн селфи авах гэж байгаад амиа алдсан


1 сар

Тус улсад 11-р сарын 4-нд 200 сая ам.долларын өртөгтэй Signature гүүр нээлтээ хийсэн юм. Барьж дуусгахын тулд 8 жилийг зарцуулсан тус гүүр ч нээлтээ хийсэн даруйдаа олны хөлд дарагдсан байна. Харин гүүрийг үзэхээр ирсэн хүмүүс олон нийтийн сүлжээндээ гоё зураг тавихын тулд гүүрний бэхэлгээнд авирч буйгаар эсвэл явж байгаа машины цонхоор цухуйх зэргээр өөрсдийгөө аюулд оруулж эхэлжээ.

Иймд орон нутгийн цагдаа нар тогтмол эргүүл хийж хүмүүсийг өөрсдийгөө аюулд орохоос нь сэргийлэх болсон аж.

Өнгөрсөн 6-р сард танилцуулагдсан судалгаагаар 2011-2017 онд дэлхий даяар 259 хүн селфи авах гэж байгаад өндрөөс унах, усанд живэх гэх мэт шалтгаанаар нас барсан байдаг. Эдгээр тохиолдлын 159 нь Энэтхэг улсад болсон бөгөөд нас барсан хүмүүсийн ихэнх нь 30-аас доош насны эрчүүд байжээ.

Тус судалгааг хийсэн судлаачид жуулчдын ихээр очдог, өндөр барилга, уул, хадан хясаа зэрэг аюултай газарт “селфигүй бүс” гэсэн тэмдэглэгээг байршуулахыг санал болгосон юм.

Эх сурвалж: cnn.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү