Д.Эрдэнэбат: Ийм өндөр дүнтэй төсөв манай улсын түүхэнд байгаагүй


6 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.            

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн яам цатгалан төсөв боловсруулсан, ийм өндөр дүнтэй төсөв манай улсын түүхэнд байгаагүй гэж шүүмжлэв. Учир нь ирэх оны улсын нэгдсэн төсвийн орлого 9 их наяд, зарлага 11 их наяд, алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар байгаа юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэсээр байх уу, бага насны хүүхдүүдээ сугалаагаар сургуулийн өмнөх боловсролд хамруулсаар байх юм у? Цаашид урсгал зардал өснө гэж айгаад шинээр сургууль цэцэрлэг байгуулахгүй гээд сууж болохгүй. Гарах зардлыг гаргах л болно. Хэдийгээр орлогоо 11 их наяд гэж өндөр тогтоосон ч энэ орлогыг бүрдүүлэх магадлал 90 хувь бий. Ард түмэнд таалагдах гэж уран гоё үг хэлэхээ болих хэрэгтэй. Удахгүй УИХ-аар хэлэлцэх Татварын багц хуулийг баталснаар ирэх оны улсын төсөвт ихээхэн тус нэмэртэй” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АШУҮИС, Геронтологийн төв, ШУА-ийн байрны өргөтгөлүүд санхүүжилтгүйн улмаас байргүй байсаар байгааг онцоллоо.

Дашрамд хэлэхэд ирэх онд зээлийн хүүгийн төлбөрт 870 тэрбум төгрөг төлнө. Харин энэ онд 1 их наяд 400 тэрбум төлөх юм. Харин Мазаалай бондыг 2021 онд төлнө.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү