Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулах гэж байгаад гэмтсэн цагдаа нас баржээ


6 жил

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулах гэж байгаад авто машинд даруулан гэмтсэн цагдаагийн алба хаагч нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Өчигдөр 11:30 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэнцагдаагийн алба хаагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д ухаан ороогүй байж байгаад өнөөдөр 10:00 цагт хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болж, 12:55 цагт хагалгаанаас гарсан хэдий ч удалгүй хагалгааны дараах хүндрэлийн улмаас тус алба хаагч нас баржээ.

"Эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч харамсалтай нь алба хаагчийн маань биеийн байдал маш хүнд байсан учир аварч чадсангүй" хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү