УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа


5 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 42 дугаар тойрогт явуулахаар төлөвлөөд байсан нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа.

Ингэсэн тохиолдолд Цэц Их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэрээ гаргадаг. Гэвч нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аравдугаар сарын 7-ны өдөр нь болоод өнгөрсөн учраас Цэц Их суудлын хуралдаанаа хийх шаардлагатай эсэх нь эргэлзээтэй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү