Анар жимсийг хэрхэн арилгах вэ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

3 долоо хоног

 Дэлгэр зун дуусаж арвин ургацын үе айсуй. Арвин ургацын бэлгэдэл анар жимсийг цэвэрлэж хэрэглэх нь тун ч түвэгтэй  байдаг. Тиймээс танд анар жимсийг хялбархан цэвэрлэх хоёр аргаас хуваалцаж байна.

Нэгдүгээрт зүсэж арилгах арга

1. Анар жимсний дээд талын хальсыг нь цагариг юм уу титэм хэлбэрээр зүсэж авна, зүсэхдээ үрийг гэмтээж болохгүй. Зүссэн дээд талаа болгоомжтой салгаж өгнө.

2. Оройг нь авсан анар жимсний цагаан судлууд харагдах бөгөөд түүнийг дагуулан хальсыг дээрээс доош зүснэ.

3. Зүссэн жимсээ болгоомжтой задалж жимсний үрийг гараараа авч арилгах хэрэгтэй. Харин илүү цэвэрлэх харагдуулж жимсний их биеэс салгахгүй байхыг хүсвэл цагаан эдийг авч хальсыг нь жигд зүсэж аваарай. Энэ аргаар арилгасан анараар жимсний баглаа хийхэд тохиромжтой бөгөөд зүсэхдээ хээ оруулж зүсэх нь илүү гоёмсог харагдуулах юм.  

Хоёрдугаарт усанд арилгах арга

1. Анар жимсний үр бүхлээрээ гарахаас гадна шүүс нь цацрахгүй ч өмнөх аргыг бодвол цаг их орно. Гүн ёроолтой саванд ус хийж бэлдэнэ.

2. Анар жимсний дээд талын хальсыг нь цагариг юм уу титэм хэлбэрээр зүсэж авна, зүсэхдээ үрийг гэмтээж болохгүй. Зүссэн дээд талаа болгоомжтой салгаж өгнө.

3. Жимсээ хоёр эсвэл хэд хэдэн хэсэг болгож хэрчээд бэлдсэн савтай усанд хийнэ.

4. Усан дотор анарын үрийг салгаж авна. Салгаж авсан үрээ шүүж авахын өмнө усанд унасан цагаан хальсыг түүх эсвэл бүгдийг нь шүүсний дараа нь хальсыг нь түүж авах гэсэн хоёр аргатай.

Ингээд та анар жимсийг цэвэрхэн бөгөөд хялбархан цэвэрлэх аргуудтай танилцлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү