Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас ороод байна


6 жил

Өнгөрсөн хоногт Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хэсгээр  0,1-16,9 мм бороо, нойтон цас оржээ. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна. 

Шөнө баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  хасах нэгээс -10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нэмэх зургаагаас +14 градус, бусад нутгаар 2-8 градус дулаан хоножээ.

Өнөө өглөөний 08 цагийн хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү