Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ


6 жил

Энэхүү уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, өнөөгийн байдлын талаар санал солилцохоор төлөвлөжээ. Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёр дахь компакт гэрээг баталгаажуулж Тунхаглалд гарын үсэг зурах аж. 

Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр ОУВС-гийн захиралтай уулзахаар төлөвлөсөн байна. Учир нь, манай улс тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.

Тэрбээр "Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, ОУВС-гийн тэргүүн, Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзаж НҮБ-д үг хэлэх гээд юм юмтай айлчлал болно" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү