Засгийн газар хуралдахгүй


6 жил

олоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Харин өнөөдөр Засгийн газар хуралдахгүй. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4.3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Улмаар шаардагдах 14.5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү