Приус-30 машины зай дэлбэрч, автомашин шатсан хэрэг гарлаа


6 жил

Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороо, 10-р хорооллын орон сууцны дунд байрлуулсан  "Тоёота приус-30" маркийн машин шатан зэргэлдээх хоёр машинд гал тархжээ. Уг ослын шалтгаан эцсийн байдлаар гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "Приус-30" маркийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай дэлбэрсэн байж болзошгүй гэнэ . Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд НОБГ-ын аврагчид яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр "Приус 30" маркийн машины баттерей дэлбэрч гал гарах эхлэлийг тавьсан гэнэ. Улмаар хажуугийн машиныг шатаасан болохыг мэдээлж байна. Тиймээс машиныхаа эд ангийг сайтар шалгаж, аюулгүй байдлаа сайжруулан өөрт болон бусдад эд материалын хохирол учруулахаас сэргийлэхийг холбогдох албанаас анхаарууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү