Хэт халууны улмаас эмнэлэгт хүргэгдэж байгаа хүмүүсийн тоо нэмэгджээ


2 сар
  Япон даяар үргэлжилж буй хэт халууны улмаас сүүлийн гурван сарын хугацаанд 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ үзүүлэлт нь хамгийн өндөрт тооцогдож байсан 2013 оны үеийнхээс хол даваад байгаа тухай тус улсын засгийн газраас мягмар гарагт гаргасан тайланд дурджээ.
 
Өнгөрсөн долдугаар сарын 23-нд Сайтама мужийн Кумагаяа хотод агаарын дулаан дээд хэмжээнд хүрч, цельсийн 41.1 хэм болсон байна. Японы цаг уурын агентлаг энэхүү үзэгдлийг “жинхэнэ байгалийн гамшиг” гэж нэрлэсэн байна.
 
Энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 5-ны хугацаанд тус улсын нийт 71266 хүн эмнэлэгт хүргэгдэж, 138 хүн нас барсан тухай Японы гал түймэр, байгалийн гамшигтай тэмцэх газар мэдээлсэн байна.
 
Токио хотод хамгийн олон буюу 5994 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол түүний дараа Осака болон Айчи мужууд жагсаж байгаа юм байна. Эмнэлэгт хүргэгдсэн нийт хүмүүсээс 1651 хүний биеийн байдал тун хүнд байсны улмаас 3 болон түүнээс олон долоо хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү