Таван нам УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлээд байна


6 жил

   Улс төрийн намууд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж байгаа талаар СЕХ-ноос мэдээллээ.

Улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна.

2018 оны найдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Монгол Ардын Хувьсгалт Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Ардчилсан Нам, Дэлхийн Монголчууд Нам, Үнэн ба Зөв Намууд Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрөөс өмнө СЕХ-нд хүргүүлэх юм.

СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү