У.Хүрэлсүх: Ажил болгон эзэнтэй байх ёстой шүү


6 жил

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдлаа. Монгол орны ихэнх нутгаар бороо орж, зарим газар үер бууснаас үүдэж олон айл өрх, зам харгуй гээд эд хөрөнгө сүйдэж их хэмжээний хохирол гараад байна.

Энэ бүх мэдээллийг холбогдох албаныхан Онцгой комиссын гишүүдэд танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авах чиглэл Ерөнхий сайдаас авсан юм. Улсын Онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин ахалдаг. Тэрээр гадаадад томилолттой байгаа учир энэ удаагийн хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа.

Тэрээр Бороо ирэх 10 хоног үргэлжлэн орно гэж Цаг уурын дарга хэллээ. Үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд уриалах ажлыг эрчимтэй зохион байгуул. Өнгөрсөн жилийн өдийд бид ой хээрийн түймэртэй тэмцэж байсан. Өнөөдөр үер усны аюултай түвшинд байна. Дэлхийн цаг уур экологи өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бүгд хариуцлагатай байх ёстой. Ажил болгон эзэнтэй байх ёстой шүү. Хариуцсан дарга нар долдугаар сардаа багтаж амар. Гэхдээ орныхоо хүнийг үлдээ. Төрийн ажил цалгардаж болохгүй” гэх үүрэг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү