УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хугацааг товлолоо. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв.
Чуулганаар нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нөхөн сонгуульд 228 сая төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгажээ.
О.Баасанхүү: Хайран мөнгө. Мөнгийг хэмнэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, сонгогчдын тоогор нам мөнгө авдаг. Машинаар тоолохгүй бол энэ мөнгө хэрэглэхгүй. төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөөд ажиллавал ийм мөнгө хэрэггүй. Хоёр дахь арга нь хар машинаар саналын хуудас тоолохгүй бол зардаөо гарахгүй.
Гуравдахь арга нь, жагсаалтаас дараагийн хүнийг оруулж болно. Боловсон хүчнээ зөв сонгодоггүй 65-ынхны буруугаас болоод татварын мөнгөнөөс 228 сая төгрөг гаргах гээд байна. Ард түмэн буруугүй, дахин сонгуульд ийм мөнгө төлмөөргүй байна. Эсвэл боломжтой гишүүд нь тал талаасаа хандив цуглуулаад энэ мөнгийг гаргаад өгөөч ээ.
Д.Лүндээжанцан, Харамсалтай юм. Сонгуулийн хуулийн дагуу явуулахаас аргагүй. Пропорцианаль тогтолцоотой үед арын хүнийг оруулж болж байсан. Сонгуулийн хуулийн өнөөгийн зохицуулалтаар тэгж болохгүй байна. Хоёрдугаар хэн дуртай нь чөлөөлөгдье гээд байвал яах вэ гэдэг асуудлыг олон хүн хэлж байна. Тэгэхээр хуулиа эргэн харах хэрэгтэй болж байна. УИХ-ын гишүүнээс татгалзах цөөхөн тохиолдол бий. Ерөнхийлөгчөөр сонгогдсон, эрүүл мэндийн гарцаагүй шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж болно гэв.
Гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүний нөхөн болон дахин сонгуулийн зардлыг санхүүжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоо санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ийнхүү ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуулийг зохион байгуулахад Улсын төсвөөс 228 сая төгрөг зарцуулж, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 228 сая төгрөг зарцуулна
8 жил /2018-06-28 05:13:05 GMT+8/
С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
1187
1 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
1299
1 долоо хоног
А.Ганбаатар: Баавгайд бариулж амиа алдсан иргэний ар гэрт нэг сарын цалингаа хандивлана
1297
1 долоо хоног
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
1624
2 долоо хоног
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3466
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
5339
3 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
5832
3 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
5880
3 сар
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
5932
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82203
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75528
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд