Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн этгээдэд хэрэг үүсгэжээ


6 жил

Өнгөрсөн баасан гарагт Бөхийн өргөөний гадна УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, хамгаалалтын ажилтнуудын хамтаар очиж өргөөний хаалга үүдийг эвдэлсэн хэрэг гарсан.

Монгол улсын эрүүгийн хуулийн 20.16 зүйлд:

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих

2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү