Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй


6 жил

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 12. Сумъяа гараг. Онгоц одтой, Нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. 

                          Барилдлага: Арвидах        
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө   
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

 Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хэдий амралтын өдөр ч таны удирдах болон бүтээлч авьяас чадвар тань нэгдүгээрт байх бөгөөд та дарга нартаа өөрийгөө үнэтэй хүн гэдгээ харуулах болно. Зарим нэгэн хүн удирдах албан тушаалд очих санал авах болно. Хэдийгээр таны ажил их байгаа ч гэлээ гэр орноо бүү март их ажлын хажуугаар өөрийнхөө үүргийг ч гэсэн сана. Ажил болон гэр орныхоо ажлыг та сайн зохицуулж чадвал их ашиг таны замд бий болох болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр таны хүч нэмэгдэж, бүтээлч байдал өснө. Оюуны түвшин, дур татам байдал, эргэн тойрныхноо давах хүсэл нь ажил хэрэгт болон хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд амжилт авчирна. Өдрийн хоёрдугаар хагаст та сөрөг үйл явдалтай тулгарна. Иймээс өдрийн эхний хагаст чухал ажлаа шийдэж, хэрэгтэй гэрээ, хэлэлцээрээ хийхийг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эргэн тойрны дотно хүмүүстэйгээ хэрэлдэх бололтой. Та бүх зүйлд хайхрамжгүй хандана. Хуримталсан таагүй байдал нь хамтран ажиллагсад болон дотны хүмүүстэйгээ харилцаагаа таслахад хүргэж болзошгүй. Өнөөдөр эрүүл мэнддээ анхаарч, гэр бүлдээ тайван байдлыг бүрэлдүүлж өнгөрөө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд идэвхтэй амрах, уран бүтээлээ хийх өргөн боломж олгох сайхан өдөр. Та бусдаас тайван амгалан байдал уламжлал ёс заншлыг дагах чадвараараа онцгойрно. Гол нь тайван бай, илүү их зүйлд хүрэх гэж бүү шуна. Үдшийг найзуудын хүрээнд час хийтэл тэмдэглэн өнгөрүүл. Гэхдээ хайр сэтгэлийн харилцаа үүнээс болж сэвтэж магадгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдрийг зугаатай өнгөрүүл. Өөрийн биед хуримтлагдсан ядаргааг бага ч болох өөрөөсөө сааруул. Өглөө эрт босож салхинд гар, эсвээс гэр бүл найз нөхөдтэйгөө аялал ч юм уу амралтанд яв. Дурлалт хосууд бие биедээ амлалт өгснөөр тэд хуримын өдрөө товлоно. Эрүүл мэндээ анхаар. Оройдоо өөрийн дуртай хоол хүнсээ хэрэглэ.


ОХИН (8/23-9/22)

Ямар нэгэн аюултай зүйлээс болгоомжил. Өөрийн мэдрэмжиндээ тулгуурлан өөрийгөө жолоод. Гэр орондоо ч юм уу хүүхдүүдээсээ болж таагүй сэтгэлтэй болж болох юм. Аль болох өөрийгөө хөгжилтэй байлгахыг бод. Бүх зүйлд сэтгэлээсээ ханд. Өөртөө амралт ихээр гарга. Биедээ бага ч болов анхаарал тавь.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та ер бусын эрч хүчтэй байна. Зорилгодоо хүрэх зарчмаа хамгаал. Зоригтой байвал юу ч хийсэн бүтэмжтэй байх болно. Ялангуяа үдээс хойш таны хувьд маш таатай байна. Эмэгтэйчүүд хайр дурлалын шинэ адал явдалтай учирна. Харин эрчүүд хэтрүүлэн ууж наргих хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийн онцгой авьяасаа хөгжүүл, энэ нь танд бага ч болов нэр хүндийг авчирна. Та хийж байгаа зүйлээ хэр их хайрлана төдий чинээ түүнийг хийх чадвар чинь нэмэгдэнэ. Таныг хөгжөөх тэмдэглэлт арга хэмжээ, үдэшлэгүүдийг хий. Гэвч зарлагаа хянах хэрэгтэй. Хүүхэд чинь таны дуртай зүйлийг хийх гэвэл зөвшөөрч, тэдэнд зааж сурган цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ. Хүүхдүүд үргэлж л сонирхол татаж байдаг, гэвч яг одоо эцэг эх байх нь хэд хэдэн сорилтуудыг давахыг таниас шаардана.


НУМ (11/22-12/21)

Тав тухгүй байлгах бололтой. Энэ нь таны зан байдлыг хурцлах болно. Үрэлгэн байдал таны гол асуудал болох болно. Ялангуяа хэрэв та мөнгөө бусдад нэр хүнд олохын тулд үрдэг бол энэ нь бүр ч том асуудал үүсгэнэ. Та энэ хэвээрээ байх юм бол тун удалгүй таны хадгаламж салхинд хийсэх мэт алга болох бололтой. Хэрэв та сэтгэлээ баясгамаар санагдвал өөрийнхөө санхүүд тохирсон худалдан авалт хийж болно.


МАТАР (12/22-1/19)

Гэрээсээ гарч, идэвхтэй хөдөлгөөн хий. Оюун ухаанаа сэргээж, биеийн тамирын дасгал хий. Хэрэв өчигдөр оройны олон нийтийн арга хэмжээ удаан үргэлжилсэн бол орондоо хэвтэж амрах нь зүйтэй. Зарим хэтрүүлэг, болгоомжгүй байдлын хандлага маш өндөр илэрч байгаа тул өнөөдөр тун хүлээцтэй бай. Хайртай хүнээ өөрийнх нь дураар байлга. Хосуудын хувьд сайхан үе байх бөгөөд ганц бие хүмүүс ч хайр дурлалын явдлынхаа талаар ярилцахад таатайгаар хүлээн авна.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдрийн онцгой санаа таныг амьдралд идэвхитэй байлгах болно. Ихэнхи хүмүүс өөрийнхөө нийгэмд хандах байр суурийг сайн тийшээ эргүүлж албаны асуудлыг шийдвэрийг гаргах болно. Гэхдээ эрүүл мэндэд урьд өдрийн ядаргаа, бэрхшээл нөлөөлөх болно. Гэнэтийн зөрчилдөөн гарч магадгүй боловч бараг таны тааллаар хурдан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхэдтэйгээ болгоомжтой хандаарай. Тэвчээрээ харуулаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ чиг хандлага гарч ирэх болно. Амжилтаа өсгөх чадвартай таны хувьд өөртөө сайхан хандах хэрэгтэй. Сурагч, оюутан, багш, зохиолч энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно. Богино хэмжээний курсууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнэтэй ажилтан болгох болно. Элсэхдээ бусдаас өвөрмөц бай. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн хамаатнууддаа сайхан ханд.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү