Солонгосын Ерөнхийлөгч хөлбөмбөг үзэнгээ Путинтэй уулзана


6 жил

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 21-нд буюу өнөөдөр ОХУ-д хийх айлчлалаа эхэлж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нартай гэрээ хэлцэл хийн, Төрийн Думд илтгэл тавих аж.

Түүнээс гадна, Мүн Жэ Ин Өмнөд Солонгос болон Мексикийн шигшээ багуудын тоглолтыг үзэх юм байна.

Энэ удаагийн айлчлал нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй хоёр дахь удаагийнх бөгөөд Солонгосын хойгийн амьдрал дахь өөрчлөлтийн эхлэл үед явагдаж буйгаараа онцлог юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Солонгосын хойг дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах талаар хүчин чармайлт гаргасан уулзалт хийснээс хойш хоёр долоо хоног өнгөрөөд байгаа билээ.

Мүн Жэ Ин, Путин нарын хэлэлцээрүүд ч энэхүү чиглэлээр хийгдэх дараагийн алхам болох юм. Москвагийн зүгээс Солонгосын хойг дээр энх амгалан байдал тогтоох явдлыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа бөгөөд тухайн үйл явц зөвхөн АНУ-БНАСАУ хоёрын хэлэлцээрээр хязгаарлагдах ёсгүй хэмээн үзэж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү