Монгол Улс ноос ноолууран бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргах боллоо


6 жил

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн байранд CBI-HDHT MONGOLIA, ГЭР АХУЙН ТЕКСТИЛИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ болов.Уг арга хэмжээ нь Монгол улсын зах зээл тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүний  үйлдвэрлэлд шинэ хувьсал өрнөж байна.Өмнө нь дан хувцас үйлдвэрлэн монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд гадны зах зээлд хэрхэн амжилттай нэвтэрч, тогтвортойгоор захиалга авах вэ гэсэн асуудал тулгардаг байсан бол. Өнөөдөр судалгаа шинжилгээнд үндэслэсэн, бодит үр дүнтэй туршлагаас  зургаан үйлдвэрлэгч байгууллага суралцан гэр ахуйн бараа үйлдвэрлэх болжээ.

Тэд гэр ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн тухай, мэргэжлийн худалдан авагч нартай холбоо тогтоох болон ѳѳрийн бүтээгдэхүүнийг амжилттай танилцуулах талаар зѳвлѳгѳѳ сургалт авчээ. Мөн ѳѳрсдийн нѳѳц бололцоогоо дайчлан үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцсон сайшаалтай үр дүнд хүрэв. Мѳн энэ салбарт ажиллах хүчийг оюутан байхаас нь бэлтгэх үүднээс, судалгааны ажлуудыг чиглүүлэх, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах талаар ажилласан зэрэг олон эeрэг үр дүн, туршлага хуримтлуулсан талаар тайлагнав.

Энэхүү төслийг Нидерланд улсын Гадаад харилцааны яамны Хөгжиж буй орнуудын экспортыг дэмжих байгууллагатай \CBI\ хамтран ажиллаж, энэ төсөлд  Уужин, Мѳнх Кашмeр, Баялаг-Ѳлзий, Блюскай кашмeр, Анжeл фeлтинг, Нанс Кашмeр экспортын коучинг хѳтѳлбѳрт оролцсон ба  “Ээлтэй дизайн” тѳсѳлд Кашмeр холдинг, Монгол нэхмэл, Нэшнл кашмeр, Сор кашмeр зэрэг компануд амжилттай оролцлоо. 

 

Сэтгүүлч: Н.Мөнхзаяа 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү