Энэ сарын 23-нд спорт заалнууд үнэгүй үйлчилнэ


6 жил

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож буйтай холбогдуулан хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд мөн тохиож байна.

Энэхүү ой болон тэмдэглэлт өдрийг спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар энэ сарын 23-нд олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ. Арга хэмжээнээс дурдвал, олимпийн алтан медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон олимпийн ахмад медальтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлнэ.

Мөн Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан алдар цуутай тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх спортын заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгоно. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.иеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү