Нэг удаагийн уут хэрэглэхийг хориглоно


6 жил

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр  0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогоо эхлүүлж байна.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавина. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа. Арван сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнө дуусгах ёстой" гэлээ.

Мөн Улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилж, энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь нийлэг уутыг хэрэглээнээс гаргах шийдвэр гэдгийг Н.Цэрэнбат сайд онцолсон. Засгийн газраас гаргаж буй тогтоолд өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглож буй юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү