НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгогдсон тойргийн иргэддээ ажлын тайлангаа хүргэлээ


6 жил

Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооноос иргэдийнхээ итгэл хүлээн сонгогдсон Төлөөлөгчийн хувиар НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт өнгөрсөн долоо хоногт тойргийнхоо иргэдтэй уулзаж  санал, хүсэлтийг нь авч, 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон улс, нийслэлийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, тойргийн иргэддээ ажлаа тайлагналаа.

Баянзүрх дүүргийн Дарь Эхийн дээрх хороод нь 8573 өрх, 35402 хүн амтай Нийслэлийн “А” бүсэд оршдог, хүн амын 90 хувь нь гэр хороололд амьдардаг, 2012 оноос хойш Дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй хийгдэж буй сууршлийн бүс юм.

2017 онд Дарь Эхийн 3 хороонд Улс, Нийслэлийн төсвөөр 13 төрлийн 11,7 тэрбум төгрөгний Хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Тухайлбал: Нийслэлийн төсвөөр 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БЗД-ийн 2-р хороо, Сансрын колонкийн орчимд явган хүний “Шилэн гүүр”, “Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэл 1,4 км урт зам, гүүрийн хамт” зэрэг стратегийн ач холбогдолтой ажлууд хийсэн байна.

Уулзалтын үеэр иргэд Дарь Эхэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаа нь сайшаалтай боловч өдөр ирэх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэж, айл өрх бүрийн амьжиргаа муудаж байгаа, Мөн Дарь Эхийн иргэдийн ихэнхи хувь гэр хороололд амьдардаг бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах асуудал ихээр хөндөгдөж, иргэд “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийн ажлыг урагшлуулах чиглэлд анхаарч ажиллахыг иргэд түүнээс хүслээ. 

Төлөөлөгч Т.Батцогт иргэдийн санал, хүсэлтийг сонсож мэдээлэл өгөхөөс гадна, иргэн бүрийн саналыг бичгээр авч, Нийслэлийн агегтлаг болон холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж иргэн бүрт хариу өгч ажиллахаар боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү