Хутаг-Өндөр суманд үерийн улмаас 368 сая төгрөгийн хохирол учирчээ


6 жил

Үерийн улмаас гамшгийн байдал үүссэн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна. Тус суманд энэ сарын 14-ний орой 20:18 минутаас эхлэн 20:48 минутын хооронд 

Өчигдөр гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгджээ. Хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, зургаан төрийн байгууллагад нийтдээ 368038500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын Засаг дарга П.Итгэлбаяр хэллээ.

Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа аж. Мөн үерийн улмаас голомт дахь бүх айлын бохир усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байгаа аж. гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү