Ахилл муурын ажиглалт үнэн байлаа


6 жил

ФИФА-с ДАШТ бүрийн өмнө зөнч амьтан сонгодог бөгөөд энэ жилийн зөнчөөр муур сонгогдсон юм. Тэгвэл энэ тэмцээн дуусах хүртэл тэмцээний үр дүнг урьдчилан тааварлах зөнч амьтнаар Эрмитаж музейн Ахилл муур тодорсон билээ.

Энэ нь цагаан зүсмийн, төрөлхийн дүлий муур юм. Иймээс ч бусад төрөл нэгтнээ бодвол түүний зөн совингоороо мэдрэх чадвар хөгжсөн байх магадлалтай гэнэ.

Ахилл муур нь урьдчилан таамаглах чадвартайгаа ч нэгэнтээ харуулсан байдаг. ДАШТ-ий аварга болох багийг сонгохын тулд муур хоёр орны тугтай тавагтай хоолны аль нэгийг сонгох ёстой юм.  Одоогоор муурыг зөнчийн үүргийг сайн гүйцэтгүүлэхийн тулд эрчимтэй дасгал сургуулилтад хамруулж, хооллож байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, Ахилл муур нь өнгөрсөн жилийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд зөнч амьтны үүргийг гүйцэтгэсэн байна. 

Энэ жилийн ДАШТ-ий тоглолт дээр ч Ахиллын. эхний таамаг үнэн болж Оросууд хожлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү