УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдлээ


6 жил

Д.Гантулга өнөөдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө. Түүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тул УИХ-ын тухай хуульд зааснаар эзэнгүй үлдсэн суудалд нөхөн сонгууль явуулах эрхзүйн орчин бүрдэж байна.

Өмнөх Парламентийн үед УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Тэрбээр УИХ-д жагсаалтаар орж ирсэн тул түүний оронд жагсаалтын эхэнд байсан Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн билээ. 

Д.Гантулга Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон бөгөөд тус тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй боллоо.  Иймд нөхөн сонгуулиар тус тойргийн иргэд УИХ-д төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх гишүүнээ сонгоно.  

Нөхөн сонгуулийн өрсөлдөөн улс төрийн гол хоёр хүчин МАН, АН-ын хооронд хүчтэй өрнөх магадлал өндөр бөгөөд УИХ-д есөн суудалтай Ардчилсан намын хувьд гишүүнийхээ тоог нэгээр нэмэх боломж харагдаж буй юм. Мөн улстөрчдөд итгэл алдарч цөхөрсөн иргэд АН, МАН-аас биш, гуравдагч хүчнээс нэр дэвшвэл гарах магадлал өндөр хэмээн сошиал ерөнтөнцөөр хэлэлцэж байна. 

Нөхөн сонгуулийг хэзээ, хэрхэн явуулах талаар одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү