Д. Золбаяр: Хар бараан дунд ч гэсэн цэцэг ургадаг юм
4 жил
3577
- Таныг хос мэргэжилтэй гэж дуулсан, найруулагчаас өмнө эзэмшсэн мэргэжил тань юу вэ? Тэр тухай та уншигчдад маань сонирхуулаач.
Би чинь бүр гурван мэргэжилтэй. Учир нь гэвэл би Цэргийн сургууль төгссөн хүн. Цэргийн сургуульд хоёр мэргэжил эзэмшүүлдэг юм. Цэргийн дээд сургуульд цэргийн дунд боловсрол олгодог. Тэгээд дээд сургууль гэдэг утгаараа энгийн нэг мэргэжил эзэмшүүлдэг. Миний хувьд “Хилийн цэргийн командын офицер” гэдэг мэргэжилтэй. Харин энгийн мэргэжил нь Эрхзүйч юм. Сонирхуулж ярихад, би хүүхэд байхдаа л ер нь кино найруулагч болохыг мөрөөддөг байсан. Тэгээд яахав яг тэр социализмын үед чинь киноны тал дээр ямар нэг танил тал байхгүй, манай хамаатан садангаас урлагийн хүн байдаггүй байсан. Тэр үед чинь ер нь арын хаалганы л үе байсан шүү дээ, арын хаалгадах ямар ч боломж байхгүй. Тэгээд Орос руу киноны сургуульд цөөхөн хүн явдаг. Кино үйлдвэрт байсан хүмүүс ч явж чаддаггүй. Аав маань хилийн цэргийн хүн байсан болохоор би төгсөөд “Хилийн цэргийн сургууль”-д орсон. Тэгээд 2-р курст төгссөн чинь тэр үед дөнгөж хувийн сургуулиуд байгуулагдаж байлаа. Тэгэхэд “Бэрс” гээд кино урлагийн сургууль байгуулагдсан. Би тэнд гүйж очоод, нөгөө хувийн сургуулийн захирал чинь бөөн баяр бололгүй яахав дээ. Улсын сургуулиас гараад өөрийнх нь сургуульд ирэхээр “Өө ёстой чамайг авья” гээд л авсан. Тэгсэн тэр чинь төлбөртэй. Би жоохон хүүхэд, надад юу байхав, аав ээжээсээ л авах юм чинь. Тэгээд аав ээж дээрээ очоод хэлсэн юм. “За би ингээд сургуулиасаа гараад ийм юманд орох болоо” гэсэн чинь манай аав ээж хоёр нэг дорвитой үг хэлсэн юм. “За миний хүү, дээд сургууль төгсөнө гэдэг чинь, сэхээтэн хүн болно гэсэн үг. Сэхээтэн гэдэг чинь, боловсрол эзэмшиж байгаа юмаа миний хүү. Чи юу ч гэсэн энэ сургуулиа төгсөөд сэхээтэн болоодох. Тэрний дараа яахаа чи өөрөө мэд”. Тэгэхээр нь би “За” гэж хэлээд сургуулиа төгссөн. Сонирхолтой нь, яг төгсөөд цэргийн сургууль чинь цол авдаг шүү дээ. Яг тэр цол авах өглөө нь би конкурс өгөх гэж байсан юм. Тэгээд залуучуудын соёлын төв дээр конкурс өгөх гэж байхад манай найз миний шинэхэн дэслэгч хувцасыг торонд хийгээд барьчихсан, тэгээд хоёулаа ариун цэврийн өрөөнд орж хувцасаа сольж өмсөөд бушуухан гарч гүйгээд л сургууль дээрээ очиж цолоо авч байлаа. Яг тэгж давхцаж таарч байсан юм.
- Та багаасаа л кинонд дуртай байсан гэлээ. Кинонд дурлах болсон том шалтгаан тань юу вэ?
Ер нь л кинонд дуртай хүүхэд байсан. Намайг энэ киноны хүн болох, кинонд дуртай болоход гол нөлөөлсөн хүн бол манай эмээ байх гэж би боддог. Би чинь чинь уг нь хотод сургууль төгссөн хүн. Гэхдээ амралт болонгуут л вагонд суугаад Эрдэнэт рүү явдаг байсан. Эрдэнэтийн наад талд Улаантолгойн сангийн аж ахуй, Хангал суманд манай эмээ хэдэн үнээтэй, тэгээд ганцаараа байдаг байлаа. Тэр үед чинь нарны зай, зурагт, гэрэл энэ тэр юу ч байхгүй. Тэгээд л өдөржингөө малын ажил хийгээд л, сүү хөөрүүлж, тогоо нэрээд, эмээгийнхээ ажилд тусладаг их гоё байлаа. Тэрэндээ ч өөрөө дуртай. Тэгээд орой үхрээ саагаад, сүүгээ хөөрүүлж, ажлаа дуусчихаад, лаагаа асаагаад “за эмээ хууч хөөрөөрэй” гээд л, тэгэнгүүт эмээ ярина. Манай эмээ бичиг үсэггүй, боловсролгүй зүгээр л малчин хүн байсан юм. За, тэр эмээгийн маань ярьж байгаа үг яриа бол үнэхээр тансаг. Тийм жилийн, тийм сарын, тэр өдөр бороо ороод, тэгсэн чинь тэнгэрийн хаяа тэгж харагдаад, манай солжир эвэртэй үнээ тэгээд ингээд гээд л, нүдэнд харагдтал ярьдаг. Ямар гоё ярьдаг гээч. Тэгэхэд би эмээгээрээ дандаа л тийм юм яриулдаг байсан. Тэр маань л одоо намайг киноны хүн болоход нөлөөлсөн болов уу гэж боддог юм.

- Киногоор дамжуулж үзэгчдэд хүргэхийг хүсдэг зүйл тань юу вэ, өөрөөр хэлбэл та өөрийгөө ямар төрөл жанрынх гэж тодорхойлох бол?
Би “Монгол фильм” гэдэг компанитай. Энэ нэрэн дээрээс ойлгогдох байх. Миний гол зорилго бол ерөөсөө л Монгол кино хийхийг хүсдэг. Өөрөөр хэлэх юм бол Монгол ахуйг л үзүүлэх гэсэн үг. Тэр нь надад илүү ойрхон байдаг. Жишээлбэл, адал явдалт кино, эсвэл өөр жанраар кино хийх бол надад тийм ч сонирхолтой биш. Ерөөсөө Монгол кино л хийх юмсан гэж боддог. Саяхан би “Чингисийн хүүхдүүд” гээд кино хийсэн. Тэр бол яахав, яг хурдан морь унадаг хүүхдийн тухай. Тэр киног хэрвээ үзсэн бол, би их гэгээлэг кино хийе л гэж зорьсон юм. Ямар ч эсрэг дүр байхгүй. Эх орноороо бахархах, омогших сэтгэлийг төрүүлээсэй гэж бодож хийсэн. Дээр үед намайг бага байхад аав нь хүүхдээ морь унуулж сургах гээд морин дээр мордуулаад доогуур нь хоёр хөлийг нь холбоод уячихдаг байсан юм. Нэг ёсондоо тийм зэрлэг бүдүүлэг. Гэхдээ энэ нь манай соёл байхгүй юу. Яагаад гэвэл морь хэзээ ч хүүхдийг алахгүй. Мориндоо итгэж байна, хүүхдээ зоригжуулж байна. Тэр хүүхэд нь айхгүй унадаг байсан. Намайг бага байхад хамгийн доод тал нь таван настай хүүхэд хурдны морь унадаг байлаа. Тэгсэн чинь одоо орчин үе болсон чинь хүний эрхийн асуудал яригдаж байна. Тэр бол зүй ёсны асуудал. Тэгэнгүүт л бага насны хүүхэд морь унахгүй болж байна. Унахдаа заавал каск, дуулга, хамгаалалт есөн зүйлийн юм шаардаж байна. Үүнийг буруутгах арга байхгүй. Гэхдээ цаана нь бас Монгол заншил байна шдээ. Магадгүй дахиад хорин жилийн дараа 15-аас доош насны хүүхэд морь унаж болохгүй ч гэдэг юмуу, өөрчлөгдөх байх. Тийм болохоор яг энэ эгзэгтэй үе дээр тэр хуучны ёс заншлыг харуулах юмсан гэж хийсэн.
- Найруулагчийн бодолд үргэлж ямар нэг шинэ санаа эргэлдэж байдаг байх. Сайхан кино хийх сэдэлээ та хаанаас авдаг вэ, эсвэл сайн зохиол ирэхийг хүлээж суудаг уу?
Манай “Монгол фильм”-д хийхээр төлөвлөсөн кинонуудын жагсаалт байдаг. Мэдээж хэрэг бид хөрөнгө мөнгө олж байж л бүтээл хийнэ шүү дээ. Гэхдээ яахав, хэзээ нэгэн цагт олж л таараа гээд зохиолуудынхаа санааг гаргаад, заримыг нь бүр биччихсэн, зарим нь синобсисын хэмжээнд байдаг. Бид болж өгвөл тэр кинонуудаа л хийхийг хүсдэг. Гэхдээ яахав амьдрал л юм чинь захиалгын кинонууд орж ирдэг. Тийм кинонууд дээрээ мэдээж сайн ажиллахыг л хичээдэг. “Монгол фильм”-д миний шавь нар, дүү нар ажилладаг. Залуучууд маань их сайн гар нийлж ажилладаг. Бид гол нь энэ кино урлаг гэдэг зүйлийг мэргэжлийн түвшинд байлгах юмсан гэж бодож ажиллаж байна.
- Монгол киног үзэх, үнэлэх үзэгч, хүмүүсийн хандлага нэг үеэ бодоход шинэ шатанд гарч иржээ. Та үүнтэй санал нийлэх үү, Монголын киночдын хөгжлийг та хэрхэн харж байна?
Яахав ерөнхийдөө их чөлөөтэй болчихлоо л доо. Социализмийн үед кино найруулах эрх авна, кино хийх хөрөнгийг улсаас гаргадаг байсан. Гэхдээ тэр нь хэн дуртайд нь өгөхгүй, хэцүү байсан. Одоо бол хэн дуртай нь хийж болж байна. Угаасаа бид үндсэн хуулиараа хэвлэн, нийтлэх эрхтэй. Тэр эрхээ эдэлж байгаа юм. Тийм учраас хамаагүй мэргэжлийн бус хүмүүс кино их хийж байна. Тэгэхдээ энийг бид хорьж болохгүй. Тийм болохоор би мэргэжлийн хүнийхээ хувьд эмзэглэдэг ч гэсэн бид өөрсдөө мэргэжил гэж ийм байдаг юм шүү гэж харуулах ёстой. Тийм биш байж “чи болиоч ээ” гээд өөрөө юу ч хийхгүй суугаад байж болохгүй. Тийм болохоор “мэргэжлийн хүн ийм л байна шүү дээ аргагүй” гэж мэдрүүлэхийн тулд ажиллахыг хүсдэг. Гэхдээ учиргүй мэдрүүлчихсэн юм ч байхгүй л байна лдаа /инээв/
-Үзэгчдийн сэтгэлд нийцсэн кино бүтээхийн тулд яг юу шаардлагатай байдаг юм бэ? Санхүү юу? Эсвэл шилдэг бичсэн зохиол уу? Юу юу хоршиж байж үзэгчдэд хүрсэн сайхан кино болох вэ?
Киноны сургуульд ороход манай багш нар хамгийн түрүүнд хэлж байсан нэг өгүүлбэр байдаг юм. “кино бол нийлмэл урлаг” гэж. Өөрөөр хэлбэл, би мундаг найруулагч гээд би ганцаараа хийчихдэггүй. Маш олон мэргэжлийн хүмүүс ажиллана. Маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл орно. Мэдээж хэрэг тэр олон хүн ажиллаж байгаа болохоор хөрөнгө мөнгөтэй бас холбоотой. Тэгэхээр энэ асуултанд би ганцхан үгээр хариулах ямар ч боломжгүй. Мэдээж хэрэг сайн зохиол байх ёстой, хөрөнгө санхүү байх ёстой, техник технологи байх ёстой, мэргэжлийн чадвартай уран бүтээлчид байх ёстой гээд бүх юмыг нь цогцлуулж, нийлүүлж байж хийдэг. Тийм учраас найруулагч гэдэг энэ нэрийг зохиосон байгаа юм. Хэн зохиосон юм бүү мэд. Англи хэлэнд “Director” буюу захирал гэдэг. Шууд махчилж орчуулвал “киноны захирал” гэх юмуу даа. Харин хятадаар
“導演”- удирдрагч гэсэн утгатай. Оросоор “режисёр” буюу Франц гаралтай үг. Энэ нь бас удирдагч гэсэн утгатай. Монголчууд л найруулагч гээд байгаа юм. Гэхдээ энэ нь их зөв гэж би боддог. Тэр олон хүнийг найруулаад, бүтээл гаргана гэсэн үг. Яахав удирдагч гэдэг байж болно. Захирал гэдэг бол арай л махчилсан, дарангуйлагч гэж ч байгаа юм шиг тиймэрхүү утгатай.
- Таны кино, бүтээлүүдийг харж байхад, инээдэм, түүхэн, адал явалт гээд олон төрөл жанрынх байна. Жүжигчин хүн өөрийгөө эвдэнэ, шинээр нээж тоглоно гэж байдаг шиг, найруулагч хүнд тийм зүйл байх уу?

Байна аа. Би бол өөрийгөө олох гээд л явж байгаа. Би түрүүн ярьсан Монгол ахуйтай кино хийхийг хүсдэг гэж. Өөрөөр хэлбэл, нэг тийм Монгол уран бүтээлч болох юмсан гэж хүсдэг. Миний хувьд кинонд ажиллахаас гадна судалгааны ажил хийдэг л дээ. Тэгэхээр миний амьдарлын гол зорилго бол Монгол үндэстний кино гэж ямар байх вэ, түүнийг л гаргаж хийх юмсан гэсэн хүсэл юм. Жишээ нь, Япон кино гэхэд л чиний нүдэнд шууд самурай, гейша, кимоно өмссөн хүн санаанд буудаг шүү дээ. Хятад кино гэхэд л кунфу байдаг ч юмуу тийм ээ. Энэтхэг кино гэхэд л дуулж бүжиглээд, Орос кино гэхээр тосгон, цаана нь хус мод харагдаад л, архиа уугаад л, нэг их гоё чөлөөтэй ярилцаад л. Харин яг Монгол кино гэхээр мэдэхгүй. Яахав, дээр үеийн кинонууд бодогддог. Гэхдээ гадаад хүн бол мэдэхгүй шүү дээ. Монгол улс ч гэж бараг мэдэхгүй. Би гадаадын кино наадмуудаар ороход “хөөх танайх яадаг юм, танайд хэзээ яасан, танайд бараг камер байдаг уу гээд л”янз бүрийн юм асуудаг л даа. Тэгэхээр бид ядаж киноны түвшинд “Монгол гэж ийм” гэж мэддэг болоосой. Тэгээд аль ч фестивальд очиход Иранаас кино ирсэн үү гэж асуудаг. Тэгэхээр Ираны кино тийм алдартай байна гэсэн үг. Би Иранд кино наадамд орлцож байсан. Тэгэхэд Мажид Мади гээд “Тэнгэрийн хүүхдүүд” гээд киног хийсэн, миний шүтдэг кино найруулагч ирсэн байв . Тэр хүн тэр фестиваль дээр шинэ киногоо танилцуулж нээж байхыг нь хараад бахархаж байлаа. Иран улс бол тийм айхтар өндөр хөгжилтэй улс биш. Тэгэхэд тэр улсын ард түмэн нь кинондоо хайртай. Хичнээн олон киноны сургууль байдаг гээч. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ киноны сургуульд л оруулахыг хүсдэг. Үнэхээр кино гэдэг бол тэнд хүчтэй. Нээрээ л Иран хичнээн ч Оскар авав, Тэр кинонууд нь ямар мундаг байна тийм ээ. Тэгэхээр би тэдэн шиг л Монгол киногоо алдартай болгохыг хүсдэг. Миний хувьд энэ жилээс багшилж эхэлсэн. Тиймээс шавь нараа ч бас мундаг болоосой гэж хичээн ажилладаг.
- Таны сүүлд ажилласан “Эхиймаа” УСК тун удахгүй дэлгэцэнд гарах гэж байгаа гэсэн. Энэ уран бүтээлийнхээ тухай мэдээлэл өгөөч?
- Таны сүүлд ажилласан “Эхиймаа” УСК тун удахгүй дэлгэцэнд гарах гэж байгаа гэсэн. Энэ уран бүтээлийнхээ тухай мэдээлэл өгөөч?
Жүжигчин Ц.Алдармаа манай “Монгол фильм” дээр ирээд “би амьдралдаа алдсан тэр хүнд, хар бараан үеийнхээ тухай кино хийлгэх гэсэн юмаа” гэж уулзсан. Бидний хувьд түүний амьдралын тухай мэдэхгүй шүү дээ. Ингээд Алдармаатай нилээн хэд хоног ярилцсан. Тэгээд яриулж, яриулж байгаад, ер нь ийм кино хийх ёстой юм байна гээд санаагаа гаргаад зохиолыг нь бид сууж бичсэн. Тэгээд гол нь адал явдалтай кино хийх ёсгүй юм байна. Энэ бол драм байх ёстой, хүний дотоод сэтгэлийг харуулах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Тэр дундаа эмэгтэй хүний, эх хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьж ажиллалаа. Үзэгчид, ялангуяа эмэгтэй хүмүүс, эх хүмүүс үзээсэй гэж хүсч байна. Анх киноны нэрээ “Хаалга” гэж өгсөн байсан. Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгддэг гэдэг утгаар юм. Тэгсэн чинь кино төгсгөлийн шат руугаа орох үед Алдармаа өөрөө “Эхиймаа” гэдэг нэр өгвөл яасан юм бэ ахаа гэлээ. Энэ нэр нь маш их таалагдсан. Учир нь бид эх хүний тухай хийж байгаа. Эх, эх ундарга, бүх юмны эх гэсэн үг юм. “Маа” гэдэг нь мөн л Төвдөөр эх гэсэн үг. Тэгээд “Эхиймаа гэдэг нэр өгье гэдэг саналыг хүлээн аваад киногоо ингэж нэрлэсэн.
- Эмэгтэй хүн, эх хүнтэй холбоотой эмзэг нандин мэдрэмжийг хөглөх бүтээл дээр ажиллах ямар байсан бэ?
- Эмэгтэй хүн, эх хүнтэй холбоотой эмзэг нандин мэдрэмжийг хөглөх бүтээл дээр ажиллах ямар байсан бэ?
Янз янзын хүмүүс тэр шорон гэдэг газар ордог юм байна л даа. Зарим нь хөөрхий санаатай ч хэрэг хийчихсэн байна, зарим нь санаандгүй гээд янз янзын л хүн байна. Тэгэхээр энэ киног бид юу гэж зорьж хийсэн бэ гэхээр, хүн алдаа л биз, заавал алдах ёстой биш л дээ. Гэхдээ алдсан ч ард чинь амьдрал байгаа шүү гэж итгэл төрүүлэхийг хүссэн. Түүнээс биш чи бол тэртээ тэргүй муу амьтан, чи үхвэл таарна гэж хүнийг ад үзэж болохгүй шүү дээ. Тийм учраас тэр хүмүүст урам зориг өгөөсэй гэж бодож хийсэн.
- Зарим хүмүүс “тэртээ тэргүй хар бараан байгаа нийгэмд дахиад л хүчирхийлэл, азгүй явдалууд үзүүлэх гэлээ” гэж дургүйцэж ярьдаг. Гэвч тэр тусам нь үзүүлэх ёстой биш үү. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Бид чинь одоо ардчилсан улсад байгаа хүмүүс учраас янз янзын л юм хийх ёстой. Түрүүн хэлсэнчлэн миний өмнөх кино их гоё гэгээлэг байсан. Харин энэ кино бол жаахан бараандуу. Гэхдээ эмгэнэлт кино биш. Тэр хар бараан дотор ч гэсэн цэцэг ургадаг юм шүү. Манай төрийн сүлдэн дээр бадамлянхуа цэцэг байдаг. Тэр цэцгийг яагаад дээдэлдэг гэхээр бадамлянхуа шавран дундаас урган гарч ирдэг цэцэг. Тэгэхээр тэр хэцүү газар ч гэсэн хүн байгаа шүү гэдэг санааг л бид үзүүлэхийг зорьлоо.
- Таны киног шимтэн үздэг, хүлээдэг, кинонуудыг чинь хооронд нь харьцуулаад ярьдаг зөндөө олон үзэгч байгаа. Тэр хүмүүст хандаж та ярилцлагынхаа төгсгөлд уран бүтээлчийнхээ хувиар үг хэлээч.
- Таны киног шимтэн үздэг, хүлээдэг, кинонуудыг чинь хооронд нь харьцуулаад ярьдаг зөндөө олон үзэгч байгаа. Тэр хүмүүст хандаж та ярилцлагынхаа төгсгөлд уран бүтээлчийнхээ хувиар үг хэлээч.
Хэрвээ, яг Золбаярын кино гэж үздэг хүмүүс байвал тэдэнд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд миний киног үзээрэй. Урьд өмнөх кинонуудтай нь харьцуулж, дүгнэж үзээрэй. Гэхдээ битгий шүтэж үзээрэй. Ийм байна, тийм байна гэж шүүмжилж үзээрэй. Тэгэхгүй, өө гоё байна та мундаг шүү гээд байх юм бол би чинь хөөрөөд явчихна /инээв/. За тэгээд манай киног сонирхон үзээрэй гэж хэлье дээ.