Н.Номтойбаяр: Коммунизм байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга


3 жил 961

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 400 орчим лицензийг төрд авна гэдэг мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас хийсэн байдаг. Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр, түүний дараа “Цагаас суваргын орд” гэдгийг онцолсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ҮАБЗ-өөс 400 орчим лицензийг төрд авна гэсэн зөвлөмж гаргаж, эхлээд “Эрдэнэт” үйлдвэр дараа нь “Цагаан суваргын орд” гэдгийг онцолсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Эрсдлээ өөрсдөө дааж, гадны санхүүгийн байгууллагуудаас зээл аваад өөрсдөөсөө нэмж хөрөнгө гаргаад хийсэн томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээс өөр байхгүй. Ганц хэрэгжиж байгаа үйлдвэр рүү дайрч давшлаад, үйл ажиллагааг нь зогсооно гэвэл бодлогын хүрээнд өөрчлөлт хийхээс өөр аргагүй.

-Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үйлдвэрт оруулаад байна вэ?

-400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ үйлдэл зөвхөн нэг хувь хүн рүү болон компани руу дайраад байх асуудал биш. Гадны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд анхааралтай харж байгаа.

Би хувийн компанид ажилладаггүй. Энд УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж байна. Надтай хамааралтайгаар нэр цохоод байгаа учир албан ёсны байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй. Тэрнээс биш ордонд ажилладаг, компанийхаа төлөөлөгч биш.

1970-80 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар геологийн хайгуул хийгээд ямар ч нөөц олж тогтоогоогүй байдаг. Эрдэс баялагийн зөвлөлөөр тэр нь орсон ч ордод бүртгэж аваагүй. Дараа нь 1990 оноос хойш Австралийн компани лизензийг нь аваад хайгуул хийсэн ч мөн л юу ч олоогүй байдаг. Тухайн Австралийн компаниас МАК компани авч хайгуул хийгээд орд илрүүлсэн. Оюутолгой компанийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулахад 2,5-3 жил, Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад 15-17 жилийн настай орд газар юм.

-Үйлдвэр ашиглалтад орвол улсад хичнээн хэмжээний татвар төлөх вэ?

-Өнөөдрийн хууль тогтоомжоор бол борлуулалтын орлогоосоо улсад 70 орчим хувийн татвар төлнө. Ашиглалтад ороогүй байгаа үйлдвэр, хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй байна.

-Таныг Ерөнхий сайдтай уулзсан гэх сураг бий. Эл асуудлаар уулзсан уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл лицензийг хурааж авна гэсэн асуудлаар компани дээр очиж ажиллагаа явуулах албан ёсны шийдвэрээ танилцуулсан уу?

-Огт уулзаагүй. Нуухыг нь авах гэж байгаад нүдээ сохолчих вий гэдэг болгоомжлол надад бий. Энэ асуудал улс төрд байгаа учраас л ийм зүйл болж байна. Би хүлцэнгүй, ноомой явж ирсэн бол ийм зүйл болохгүй байх байсан. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [103.57.92.xxx] 3 жил
АРД ТҮМНИЙГ ЮМАН ЧИНЭЭ ТООХГҮЙ ХУУЛЬ ЖУРАМГҮЙ ААШИЛДАГ. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ОДОО Л ХАРУУЛМААР ЮМ.
Иргэн [103.57.92.xxx] 3 жил
ИЙМЭРХҮҮ АМИН ХУВИЙН АШГИЙН ТӨЛӨӨ ТӨРД ШУРГАЛСАН ХҮМҮҮСИЙГ АХИЖ СОНГОХОО БОЛЬЧИХМЛОР ЮМ