бидэнд эрүүл агаарт салхилах 975 га газар байгаа

бидэнд эрүүл агаарт салхилах 975 га газар байгаа


6 жил 3678

Улаанбаатар хоын  залуус чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон  өнгөрөөдөг талаар уншагчид та бүхэндээ зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.Зуны адаг сарын аагим халуун өдрүүд өнгөрч, үд болоход тус газрыг зорих иргэдийн тоо  багагүй  байдаг гэдэг нь замын хөдөлгөөн,зорин алхах хүмүүсээс харагдлаа.

Улаанбаатар хоын  залуус чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон  өнгөрөөдөг талаар уншагчид та бүхэндээ зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.Зуны адаг сарын аагим халуун өдрүүд өнгөрч, үд болоход тус газрыг зорих иргэдийн тоо  багагүй  байдаг гэдэг нь замын хөдөлгөөн,зорин алхах хүмүүсээс харагдлаа.

Тус газар нь нийт 300 авто машины зогсоолтой бөгөөд цагийн  мянган төгрөгний үнэтэй аж.

Төв хаалганаасаа авахуулаад гэр бүл, найз нөхдийн хамтаар салхилан алхах залуусаар хөл ихтэй байлаа.Худалдаа наймаа,хүүхдийн түрээсийн тоглоом төрөл бүрээр гэрэлтэн баяр наадам болж буй мэт.

Цэцэрлэгт хүрээлэн 22 төрлийн 110 мянга гаруй мод буттай, зүлэг, цэцэг, унадаг дугуйн зам, 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог усан оргилуур, 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун талбай, 30 уран баримал, хүүхдийн болон спортын талбай, 2.5 км гүйлт, цанын зам болон 40×40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбай гэх мэтчлэн үзэж харах зүйл ихтэй цогц орчин гэдэг нь харагдаж байсан юм.

Хүүхэд багачуудын нүдийг үнагах энэхүү машинийг 5 минутыг 2500 төгрөгөөр тоглуулж байна.

Үхрийн махан утаж болгосон шорлогоо аваарай хэмээн зарлан зогсох ах 10 мянган төгрөгөөр нэг шорлог зардаг гэлээ.

Green bike гэх нэртэй дугуйн прокатны газар очлоо.Тав, дөрөв болон хоёр  хүний хамтран унах боломжтой хүртэл дугуй байлаа. Үнийн  хувьд 5 хүний дугуй нэг тойрход 10 мянган төгрөг аж.Ажилчдаас хэр их хүн үйлчлүүлдэг талаар асуухад: Өдөр  өдрөөсөө хамаардаг,ялангуяа амралтын өдрүүдээр хөл тасардаггүй мөн оройн цагаар их байдаг хэмээлээ.

Тэнд төрөл бүрийн бизнес эрхлэгчид байдаг.Тэгвэл бид “Minion”-ний  хувцас өмссөн гэрэл зурагчинтай ярилцлаа.

Та хэдэн төгрөгөөр зураг авдаг вэ?

-Тэр дорно угааж өгөөд нэг зураг 3500 төгрөгөөр авдаг.

Өдөрт хэр их хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин ирдэг вэ?

-Тодорхой хариулт хэлж мэдэхгүй байна. Орой таван цагаас хойш хөл тасардаггүй 12 цаг хүртэл.

Таны хувцас их сонирхолтой санагдлаа.Энэ талаар?

-Хүмүүсийн анхаарлыг их татдаг юм аа. Ихэвчлэн зур аа даруулъя биш хамт авхуулая гэсэн хүмүүс их байдаг шүү (инээв) нэг есондоо маркетинг гэхэд болно.

Энд худалдаа наймаа эрхэлж буй хүмүүс тусгай зөвшөөрөлтэй байх ёстой  гэж дуулсан?

-Тийм ээ. Хүрээлэнгийн захиргаанаас тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.

Танд  баярлалаа ажлын амжилт хүсэе.

-Баярлалаа чамд ч бас.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГАА ЭРҮҮЛ АГААРТ,СОНИРХОЛТОЙ, ТАВ ТУХТАЙ 
ӨНГӨРӨӨХ ЦОГЦ ОРЧИН бидэнд байна.

Л.Баттөмөр

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү