Сонирхлоо ажил болгож чадсан хүмүүс хамгийн азтай

Сонирхлоо ажил болгож чадсан хүмүүс хамгийн азтай

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 6246

  Сонирхлоо ажил мэргэжил болгож чадсан хүмүүсийг хамгийн азтай, аз жаргалтай гэлцдэг. Чухамдаа энэ яриаг биелэл болгож хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэж байгаа нэгэн бүсгүйн дэлгүүрээр зочилсон юм. 

Энэ бүсгүйг А.Мөнхшүр гэдэг тэрээр “Shurkhen DECOR BOUTIQUE” дэлгүүрийг нээгээд дөрөвхөн сар болж байгаа. Тэрээр хэдэн жилийн харь оронд Магистрантад сурч байхдаа ийм дэлгүүрүүдийг харж байсан ч өөрөө нээнэ гэж огтхон ч бодож байгаагүй талаараа хуучилж байсан юм. Гэвч хүнд юу ч хэзээ ч тохиолдож болдог. Хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчин түүнийг хаана хэзээ гэдгийг хамааралгүй ирсэн байна. Ингээд л сар гаран хэвтэрт байхдаа бодсон зүйл нь мэргэжлээ хөөх минь худал боллоо, тиймээс мэргэжлээрээ биш ч сонирхлоороо заавал амжилт олж ажиллах гэх бодол түүнд төрсөн байна.

 Санаж явбал бүтнэ гэгчээр эх орондоо ирээд гэр бүл зохиосныхоо дараа энэ ажлаа шамдуулсан байв. Тэрээр хэлэхдээ “Би магадгүй энд ирээд шууд л дэлгүүрээ нээсэн бол одоогийнх шиг ийм хөөрхөн бараанууд сонгож чадахгүй байсан байх. Дэлгүүрт минь байхаа бүх л зүйлс охиндоо болон өөрөө хэрэглэнэ гэж бодож сонгож өөрийн биеэр явж авчирдаг. Хамгийн чухал нь хямд үнэ биш чанар, материал , эдэлгээ . Би наймаа хийгээд ашиг олохыг чухалчилдаггүй. Дэндүү үнэтэй тавьчихаар цаанаасаа санаа зовох, ичих мэдрэмж идэх төрдөг болохоор боломжийн үнэ өртөг тавьдаг.

 

А.Мөнхшүрийн дэлгүүр хоёр хэсэгтэй. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын хэсэг. Түүний авчирдаг бараанууд бүгд үйлдвэрээс ирдэг тул үнэ өртөгийн хувьд олон шат дамжлага дамжаагүй боломжийн байв. Номын тавиур, хүүхдийн өлгүүр ширээ сандал, толь гээд бүгд хүүхдийн өндөр таарсан байв.

Тэр "Хэрвээ бид өөрсдийн өндөр таарсан зүйлсээр хүүхдийнхээ өрөөг тохижуулвал тэдэнд минь зориулагдсан гэх зүйлгүй болно. Би л хувьдаа хүүхэддээ таарсан өндөртэй тавилгатай байлгаж, хувцасаа өлгөх, юм авах хийх гээд бүхий л зүйлсээ миний оролцоогүй өөрөө бие даан сурах боломж хэрэгтэй гэж боддог. Хэрвээ өөрт нь таарсан зүйлтэй л бол хүүхдийнхээ өмнө орж би хийе, болохгүй бэртэнэ гэх үгийг болих хэрэгтэй" хэмээсэн юм. Үнэхээр бодохдоо бид үргэлж тэгдэг. Өмнүүр нь орох бүрт бие даах чадвар нь алдагдаж, өөртөө итгэх итгэл буурдаг байх. 

Барби хүртэл хувцастай

  Хүүхдийн тоглоомын хэсэгт таалагдсан зүйл олон байлаа. Эдгээрээс таньд л гэж онцолход...

Энэ бол гар чийдэнтэй үлгэрийн ном. Хүүхдээ шөнө унтахад нь үлгэр уншиж өгдөг эцэг эхчүүд, эсвэл дэндүү зай эзэлсэн номноос залхсан бол энэ их хөөрхөн авсаархан хэрнээ дөрвөн үлгэртэй гэж байгаа. 

Дахин нэг хараарай бид газарзүйн мэдлэгийг хүүхэддээ багаас нь тоглоомоор дамжуулан олгож сайхан боломж. Хүүхэд тань гэлтгүй та ч бас сайн хараад тоглоод аваарай. 

Хүүтэй хүмүүст нэг сумаар хоёр гурван туулай давхар буудах боломж. Машин, тоглоомын сав за бүүр магадгүй сандал ч болно. 

 Ийм жижигхэн хэрнээ дугаралт нь бас л хөөрхөн байсан шүү.Ийм хөөрхөн хөгжимт хайрцагнууд бас байсан.

Хүн бүр л багадаа айл гэр болж тоглодог. Энэ майхныг нэг сонжоорой. Сэтгүүлч надад таалагдсан нь материал нь мод, тааран даавуу. Энгийн майхан гэлтгүй хүүхдийн майхны материал байх тусам бөгчим болдог талтай. Ингээд бодохоор энэ  материал нь таны хүүхэд ээлтэй байх нь. Бас нэг зүйл. Энэ хөөрхөн гэрлийг харж байна уу. Цахилгаанд залгахгүй зайгаар ажилдаг дээрээс нь дөрвөн метрийн урттай гэж байгаа. 

Нэгэнт гэрэл ярьсных үүнийг нэг хараарай. Зарим хүмүүс гэрэлтэйд унтана гэдэг шүү дээ. Цахилгааны мөнгөнд хэмнэлттэй бас л зайгаар ажилдаг, хананд өлгөчих ашигтай гэрнүүд...

Би өмнө нь иймэрдүү лааны суурьнуудыг XX зууны кинонуудаас л харсан. Мөн нийгэмээ дагаад шинэчлэгдсэн лааны суурьнууд ч байна. 

Харин энэ лааны хувьд их онцлог. Үнэхээр гоё үнэртэй. Таалагдсан зүйл нь монгол эмэгтэйн бүтээл. Дэлгүүрийн үүдээр ороход л шууд үнэртсэн. Сайхан үнэртэй нь дээр 100 цаг асна гэж байгаа. Гэртээ лаа асаах дуртай хүмүүс гэлтгүй сайхан үнэрт татагдаад л гарах лаа байсан.

Сонин содон цаг сонирхдог ч юмуу гэртээ цаг хайж байвал...

Эндээс бас хөөрхөн сувенрууд сонирхоорой

Гэртээ ирээд хүн бүр түлхүүрээ хаана тавьсан, барьсан аа санадаггүй. Тэгвэл энэ бас хөөрхөн санагдав. 

 Ундааны бөглөө онгойлгогчУянгалаг дуутай үүдний хонхВино, лааны суурь хийц загвар  содон. Сахар, давс гээд бүгд бичээтэй. Бид ихэвчлэн бичиггүй нэг ижил саванд хийчихээд ялгалаггүй шүү дээ.

Цаасан календарыг дуусахаар нь хаядаг. Ер бол мод хаяж байгаагаас ялгаагүй. Тэгвэл эдгээр хөөрхөн календар бүгд мод он сар өлрөө солиод л болоо. 

Бид эрэгтэй хүнд өгөх бэлэг олддогүй, ховор байдаг. Энд харин бодож санаагүй хөөрхөн зүйлс байсан шүү. 

Бичгийн ажилтай залууст өгчихмөөр. Гэхдээ эмэгтэй хүнд ч өгч болно.Зангиа, цаг, нүдний шил гээд хэрэгтэй бүх зүйлийг нэг доор.Хамгийн сүүлд нь энэ дүүжин сандал. Үнэ нь ердөө 135 мянга. Хана, таазнаасаа өлгөнө 100 кг даана гэсэн шүү дээ.

Хэрвээ та ч бас энэ дэлгүүрээр зочилохыг хүсвэл 99034498 дугаараар холбогдох болон энэ хаягаар нэвтэрч холбогдоорой. 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү