Монголчууд Хар Баасан Гарагт бодитоор нэгдэж чадах уу
АНУ-д жил бүрийн 11-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт болдог Талархлын Баярын маргаашыг “Хар Баасан гараг” хэмээн нэрийдэж, бүх дэлгүүр, супермаркетууд нь бүхий л бараандаа бараг 70% хүртэл хямдрал зарладаг уламжлалтай.
Тиймээс жилдээ ганц тохиох энэхүү гайхалтай боломжийг алдахыг хvсээгүй америкийн сая сая хүмүүс ойр хавийнхаа томоохон дэлгүүрүүдэд ихээрээ цуглардаг байна. Ихэвчлэн хүмүүс хямдрал зарлах өдрийн өмнөх шөнө нь дэлгүүрийн үүдэнд цугларч, дарааллаа авдаг ажээ.
Энэ өдрийг замын түгжрээ, хүмүүсийн хэт бөөгнөрлөөс болж 1960 оноос хойш “хар” хэмээн нэрлэх болж. Мөн өнгөрсөн жилийн "Хар Баасан" гарагаар л гэхэд Америкчууд 655 тэрбум долларын худалдан авалт хийсэн байна.
Монголд бол эсрэгээрээ үндсэн үнээ өсгөөд буцаад тэрийгээ хямдруулж үүнийгээ хямдрал гэж нэрлэх явдал түгээмэл байдаг. Харин бодит хэмээн зарлах эдгээр газрууд үнэн болов уу? Бид харь улсын баярыг тохиолдуулах бус яагаад үндэсний баяр эсвэл эзэн Чингисийн төрсөн өдрөөр ийм зүйл зарлаж болохгүй гэж?