Д.Пүрэвдаваад зодуулсан гэх эмэгтэйн аав худал хэлснээ батлав


2 жил

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа дахин эмэгтэй хүнд гар хүрсэн тухай мэдээлэл зарим сайтаар  гарсан. Болсон үйл явдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга  Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Д.Пүрэвдаваагаас гадна гэрч А.Гэрэлт-Од ирсэн байв. Мөн зодуулсан гэх бүсгүйн аав Ариунболд мэдээлэл хийх сургаар иржээ. Д.Пүрэвдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн төр, захиргааны  байгууллагын үйл ажиллагаа хэвийн бус явагдаад байх шиг?

-2016 оны орон нутгийн сонгуулиар АН 22, МАН 19 суудал авсныг 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар баталгаажуулан бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн учраас ИТХ 41 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш дүүргийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх гэсэн оролдлогууд гарсаар байна.

- АН-ын зарим төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай  шийдвэр гараад байсан?

-       Дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажилласан О.Бат-Өлзий гэгч илт нэг намын талд ажилласан. 2016 онд манай зургаан төлөөлөгчийг, 2017 онд долоон төлөөлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй 13 удаагийн тогтоол гарсан. Шүүх дээр очоод хэрэгсэхгүй болгосон. Бат-Өлзий өөрөө УИХ-ын гишүүний сонгуулийн сурталчилгаанд оролцсон байдаг. Ингэж гүтгэж, нэг намд үйлчилснийхээ төлөө албан тушаалаар шагнуулсан. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Атармаа гэх эмэгтэй бий. Иргэд, төлөөлөгчдийг турхирдаг.

-11 дүгээр сарын 28-нд ямар үйл явдал өрнөв?

 -Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 28-нд дүүргийн ИТХ-ын долдугаар хуралдааныг МАН-ын зарим төлөөлөгч санаатайгаар  таслан зогсоохоор иргэдийг жагсааж турхирсан. Багш, эмч, төрийн албан хаагчдад өгөх 300 мянган төгрөгийг олгох асуудлыг төсвийн тодотголоороо хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Манай дүүрэгт 5000 гаруй хүн 300 мянган төгрөгийг авахаар байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөхөн 10.00 цагт манай бүлгийн хурал эхэлсэн. Тэр үед зодуулсан гээд байгаа эмэгтэй аавтайгаа хамт дүүргийн Засаг даргын өрөөнд ороод гарсан бичлэг бий. Бүх зүйл баримт нотолгоотой. Пүрэвдаваа дахин эмэгтэй хүнд гар хүрлээ гэсэн худал мэдээллийг цахим сайтуудаар цацлаа. Санаатайгаар хүний нэр төрд халдсан учраас хуулийн байгууллагад хандана. Зодуулсан гээд байгаа эмэгтэй аав Ариунболдтойгоо Засаг даргын Баясахын өрөөнд орсон бичлэг бий. Дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Атармаагаас аав нь зааварчилгаа авч байгаа бичлэг камерт үлдсэн.  Дараа нь, ИТХ-ын хуралдааныг үймүүлэх, тасалдуулах  гэсэн ийм зүйл болсон.

А.Отгонбаяр: Тэр эмэгтэйг зодоогүй

Ингээд гэрч болон хохирогч гэх бүсгийн аав юу хэлснийг товчлон хүргэе.

Гэрч А.Отгонбаяр: Засаг дарга Баясахтай уулзахаар үүдний өрөөнд  нь хүлээж суухад хохирогч гэх бүсгүй аавтайгаа байсан. Тэд гарахаар зэхэж байхад Пүрэвдаваа төлөөлөгч гаднаас орж ирээд “Засаг даргатай уулзах хүн байгаа юу” гэхэд тэд уулзсан гэсэн. Пүрэвдаваа “Тэгвэл би орлоо” гэтэл тэр эмэгтэй гэнэт утсаараа бичлэг хийгээд цүнхнээс нь зуурсан. Пүрэвдаваа дарга цүнхээ татаж аваад хаалга хаасан ийм л  зүйл  болсон. Тийм биз дээ, ах аа гэхэд Ариунболд тийм  гэв.

Иргэн Ариунболд: Тийм, тийм. Үнэн ярилаа

Эх сурвалж: Zindaa.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ц.Дарьзав [103.10.22.xxx] 2 жил
Төрийн ажлыг зүгээр явуулаачээ.Энэ мөнгө авч янз бүрийн жүжиг зохион байгуулдаг хүмүүс болилдоо
Зочин [27.123.214.xxx] 2 жил
Эмэгтэйчүүдийн холбооны даргаар Пүрэвдавааг томилох юм бол хүүхнүүдийг сайн хүмүүжүүлэх бололтой.