Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
2017 оны 08-р сарын 27-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагаас 08 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун секундэд 5-10 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 9-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.