2017 он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байгаа юм.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т/ уурхайн хиймэл нуурын усанд малчин Л /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2017.08.21/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр цогцсыг уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.19/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Иймд иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
7 жил /2017-08-23 03:09:18 GMT+8/
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно
101
1 өдөр
Б.Энхбаяр: Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа
265
3 өдөр
Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ
523
5 өдөр
Дургүй хүргэсэн шүүгчээ орон нутаг руу цөлөх байдлаар Ц.Элбэгдорж шүүхийг гартаа оруулсан гэв
710
5 өдөр
Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ
425
6 өдөр
О.Цогтгэрэл:УИХ дахь АН-ын бүлгээс туршлагатай улс төрчдөө жагсаалтаар биш тойрогт өрсөлдөхийг уриаллаа
489
6 өдөр
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө залилжээ
575
1 долоо хоног
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна
1080
2 долоо хоног
Б.Энхбаяр: Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон хүмүүс байгаа
265
3 өдөр
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно
101
1 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
33560
19
7 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд