Бүх төрийн байгууллагуудад шалгалт хийнэ


7 жил

Төрийн бүх шатны байгууллагуудад хяналт, шалгалт хийх гэж байна. Шалгалтын зорилго бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийн, гарсан алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах. Шалгалтыг УИХ-аас баталсан дарааллын дагуу 8-р сарын 25-наас яам, агентлагуудаас эхлүүлэхээр төлөвлөөд байна.

“Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, шалгалтад тэнцээгүй зэрэг зөрчилтэй хүмүүс төрийн албанд ажиллаж байсан зөрчлүүд өмнөх шалгалтаар илэрч байсан. Ийм тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Энэ мэтээр төрийн албан хаагчийн томилгоонд шалгалт хийж, хяналт тавина” гэж Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан мэдээлжээ.

Орон нутгаас зөвхөн Дархан-Уул аймгийг хамруулна. Учир нь тус аймгийн Боловсролын газраас үйл ажиллагаатай нь холбоотой гомдол ирсэн байна.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү