Барууны улсуудын алсыг хараагүй бодлого Украйны хямралыг өдөөсөн


7 жил

Хүйтэн Дайны дараа Орос улс олон улсын энхтайванч, хамтран ажиллана гэж найдаж ббайсан ч барууны улсуудын тодорхой шийдвэр, үйлдэл Украйны Хямралыг гаргасан гэж Сергей Лавров хэлжээ. Пүрэв гарагт Берлин хотод болсон “Өөрчлөгдөж буй дэлхий дэх Орос ба ЕХ” хурлын үеэр тэр “[Хүйтэн Дайнд] Америк ба түүний эвслүүд өөрсдийгөө ялагчаар зарлан, тэнцүү бөгөөд нэгмдэл аюулгүй байдалд хамтрахаас татгалзаж, оронд нь Оросын хилтэй ойролцоох шугамыг хуваахаар хөдөлсөн,” гэж онцолжээ.

Энэ нь түүний харж буйгаар Украйны хямралыг өдөөсөн бөгөөд “Вашингтон бас Брюселлийн алсыг хараагүй бодлогын үр дагавар байсан.” гэсэн байлаа.

©Geopolitica.info

Сергей Лавров Украйныг жирийн ардчилсан төрт улс бас тогтвортой улс байхыг хүсдэг гэдгээ дурдсан байв. Гэхдээ тэр Украйн “хэнтэй ч эвтэй байдаггүй радикалуудын гарт” орсон гэж анхааруулсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү