Трампын хүү Оросын засгийн газартай ямар ч холбоогүй


7 жил

Пүрэв гарагт Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп хүү нь Оросын хуульчтай уулзсан гэх мэдээллийн тухай тайлбар өгчээ. Түүний хүү Доналд Трамп Жүниор 2016 оны 6-р сард Оросын хуульч Наталия Веселницкаятай уулзсан байна. Уулзалтын зорилгыг Доналд Трамп сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтоны тухай “улс төрийн бохир мэдээлэл” байгаа эсэхийг мэдэх байсан гэжээ. Түүнчлэн Трамп үүнийг “жирийн практик” гэж нэрлэсэн байлаа.

Трампын хүүгийн и-мейлүүдэд түүнд Наталия Веселницкаятай уулзахаас өмнө Оросын засгийн газрын ажилтнаас Клинтоны тухай мэдээлэл ирнэ гэж дурдсан байжээ. Энэ тухай Нью Йорк Таймс мэдээлсэн ба Трампын хүү үнэхээр тийм и-мейлүүд бичигдсэн гэсэн байна. Гэхдээ тэр Оросын засгийн газартай ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлжээ.

©Nbc News Наталия Веселницкая

Харин Веселницкая уулзалтын тухай NBC телевизэд өгсөн ярилцлагандаа “Надад хэзээ ч Хиллари Клинтоны тухай гарз хохиролтой эсвэл эмзэг мэдээллүүд байгаагүй. Би хэзээ ч тийм зорилготой байгаагүй.” гэсэн байв. Үүнээс гадна Кремлээс Наталия Веселницкаяг мэдэхгүй гэсэн хариу өгчээ.

Трамп хэлсэнээр уулзалт албаных байгаагүй бөгөөд “богинохон уулзалт”-аас ямар ч үр дүн гараагүй.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү