Мексикт 2017 оны эхний хагаст 500.000 ажлын байр бий болсон


7 жил

2017 оны эхний хагаст Мексик улсад 500.000 ажлын байр бий болсон тухай ерөнхийлөгч Энрике Пена Ньето мэдээлжээ. Үүгээр тэр Мексик улсын ахиц дэвшилт ба эдийн засгийн өсөлтийг онцолсон байв.

“1-р сард бий болсон шинэ ажлын байрууд 86.200, 2017 оны эхний хагасын үеэр 500.000 ажлын байр бий болсон үзүүлэллтэй байсан нь 30 жилийн туршид байгаагүй рекорд.  Миний засгийн эхнээс [2012 он] хойш нийт 2.8 сая ажлын байр бүтээгдсэн,” гэж Ньето хэлжээ.

Ньетогийн албан тушаалын хугацаа ирэх жилийн 12-р сард дуусна. Тэр хүртэл нэг ерөнхийлөгч 3 сая ажлын байр бий болгосон рекорд тогтоох магадлалтай гэсэн байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү