Дэлхийн хүлэмжийн хийн 71 хувийг 100 компани ялгаруулдаг


7 жил

Carbon Majors мэдээлсэнээр дэлхийн дулааралд нөлөөлдөг чулуужсан түлш хоёр дахин ихэссэн байна. Түүнчлэн 1998 оноос хойших карбон диоксид ба метаны 71 хувийг 100 компани ялгаруулсан байна.

“Дэлхийн аж үйлдвэрийн хүлэмжийн хий ялгаруулалт нь 51 хувийг корпораци ба төрийн өмчит үйлдвэрийн байгууллагуудтай хамаатай. Бүх 100 үйлдвэрлэгчийн 71 хувь дэлхийн аж үйлдвэрийн хүлэмжийн хийг ялгаруулдаг,” тухай судалгаанд дурдсан байв.

 

100 компанийн 36  фирм нь төрийн өмчийх ба Үүнд Saudi Aramco, Gazprom, National Iranian Oil, Coal India зэрэг орно. Харин хувийн өмчийн компаниудад ExxonMobil, Shell, BP, Chevron, Peabody, Total зэрэг дурдагдсан байлаа.

Судалгаанд корпорациуд асуудлыг шийдэхийн тулд юу хийж болох тухай тэмдэглээгүй. “Хэрэв чулуужсан түлшний үйлдвэрлэлийн моод ирэх 28 жилийн турш үргэлжилвэл энэ зууны сүүлд дэлхийн дундаж температуор 4 хэмээс өснө.” гэж судалгаанд тооцсон байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү