Барууны уран бүтээлчид дуртай улс төрчдөө хэрхэн дэмждэг вэ?


7 жил

Өнгөрсөн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намаас нэр дэвшсэн Берни Сандерсыг залуучууд их дэмжиж байлаа. Ерөнхийдөө баруунд зүүний улс төрчдийг залуучууд илүү дэмждэг.

©ABC News, Сандерсын дэмжигчид

Сандерсын нэгэн дэмжигч Vampire Weekend хамтлагийн Эзра Көениг яагаад түүнийг дэмжиж байгаа тухайгаа ингэж тайлбарлажээ.

“Хэдэн сарын өмнө би Берни Сандерс 1990-ээд онд бичсэн номыг уншсан. Тэгэж 1990-ээд онд намайг хүүхэд байсан, Клинтоны үед ч гэсэн ямар олон юм эмх замбараагүй байсныг ойлгосон. Тэгээд Бие Даасан нэгэн залуу Ардчилал, Бүгд найрамдахчуудыг шүүмжилж, одоо ч гэсэн хэлдэг бүхнээ хэлж байсныг ойлгосон. Үүгээр би түүнээс улс төрчид гэлтгүй, ихэнх хүмүүст ховор байдаг тогтвортой тууштай байдлыг харсан... Сенат дахь цорын ганц бие даасан гишүүн, гадны бүтцээс орж ирээд тэрийгээ Америкийн Ардчилсан намд авчирсан гэхээр Берни Сандерс бол дотроос гарч ирсэн хүнээс хамаагүй сэтгэл хөдөлгөм.”

Сандерс Көенигийн хамт 

Өөрөөр хэлбэл Эзра Көениг Сандерсыг сайн дураараа, өөрийн хүслээр, чин сэтгээлээсээ дэмжжээ.

Көениг хамтлагийн бөмбөрчин Крис Томпсон, Dirty Projector –ийн Дейв Лонгстреттэгийн хамт өөрсдийн ‘Cape Cod Kwassa Kwassa’, ‘Unbelievers’ зэрэг дуунуудаас Сандерсын Айова хотод болсон аяны үйл ажиллагаанд ирж дуулж байв.

Экра Көениг

Берни Сандерсыг Көенигээс гадна Hulk-ийн жүжигчин Марк Руффало, найруулагч Спайк Лий, Вилл Феррел, хөгжмийн зохиолч Ханс Циммер, нэрт дуучин Арт Гарфанкел, Diplo, Пинк Флойдын Рожер Уотерс зэрэг уран бүтээлч, жүжигчин, дуучин, DJ нар дэмжиж байлаа.

 Үүнд дурдахгүй байхын аргагүй өөр нэгэн жишээ бол Жереми Корбин.

©Mirror, Корбин дэмжигчдийн өмнө

Английн Grime төрлийн домогт реппер Stormzy Корбины хүчтэй дэмжигч. Grime төрлийн хэд хэдэн репперүүд ч Жереми Корбиныг дэмжиж байв. Хоёр хоногийн өмнө болсон Glastonbury фестивалд Stormzy The White Stripes хамтлагийн Seven Nation Army дууны алдартай дахилтанд Корбины нэрийг орлуулан үзэгчдийн хамт дуулж байлаа. Энэ бол фестивалын хамгийн сайхан мөчүүдийн нэг яахын аргагүй мөн байв.

Реппер Stormzy

Үүнээс гадна Goldie, Лилли Аллен, Queen-ий домогт гитарчин Бриан Мэни, снүүкер тоглогч Ронни О’Сүлливан, 1975 хамтлагийн дуучин, Харри Поттерын Даниел Радклифф нар дэмжиж байсан.

Социалист баримтлалтай, зүүний улс төрчид Берни Сандерс, Жереми Корбин бусад дэвшигчидтэйгээ харьцуулвал  хүмүүсийн төлөө гэсэн чин сэтгэлээсээ байдлаараа ялгарч байлаа. Тиймээс ч залуучууд тэдэнд татагдахгүй байхын аргагүй гэмээр.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү