Гадаадын хэвлэлүүд сонгуулийн тухай юу гэж гарчигласан бэ?


7 жил

 Al Jazeera: Монголчууд тодорхойгүй цагт ерөнхийлөгчийн сонголтоо хийв

 ©Reuters

“Зарим сонгогчдын хэлсэнээр нэр дэвшигчид сонгуулийн аяндаа өрсөлдөгчдийнхөө сэжигтэй өнгөрсөнд төвлөрөн,   ажилгүйдэл ба ажлын байр гэсэн сонгогчдын хувьд чухал сэдвүүдийн тухай бага ярьжээ.”

Reuters: “Монголын ерөнхийлөгчийн сонгуульд илт ялагч байсангүй: сонгуулийн хороо”

“Баттулгыг хөрш Хятад улсаа сэжиглэдэг баялагийн төлөөх үндсэрхэг үзэлтэн гэж хардаг бол эрх баригч намын улс төрч бөгөөд Улсын их хурлын дарга Энхболд намынхаа  уйтгартай бодлогын улмаас зүдэрсэн харагдаж байв."

Fox news: Монголын их баригч нам ерөнхийлөгчийн уралдаанд ялагдлаа

“Бараг 30 жилийн өмнө, коммунизмын төгсгөлийн дараа тогтвортой ардчиллаар цэцэглэж байсан ч, тэдний улс төр эдийн засгийн хямралын үеэр фракц болон хуваагдах нь ихэссэн."

©Reuters

Баттулгын Genco  бол зочид буудал, хэвлэдийн байгууллагууд, банк, архи ба Чингис Хааны сэдэвтэй комплексын бизнесүүдтэй Монголын хамгийн том компани...

Фенг шуй мастер ба массын хувьд Робин Хүүд Ганбаатар Монголыг Рио Тинтотой илүү сайн гэрээ хийх ёстой гэж хэлжээ...

Deutsche Welle: Монгол улс маргаантай сонгуульд шинэ ерөнхийлөгчид санал өглөө

“Сонгууль үнэхээр сонгогчдын нервийг шалгаж байна.” гэж Монголын олон нийтийн санаа бодлын шинжээч О.Гэрэл AFP мэдээллийн агентлагт хэлжээ.

 ©AFP

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү