Мишел Обама:Барак нэг хослолоо бараг 8 жил өмссөн


7 жил

 Яагаад эмэгтэй хүнийг нэг хувцасаа олон өмсөхөд дурамжхан байж, эрэгтэй хүн нэг юмаа олон өмсөхөд юу ч хэлдэггүй вэ? Энэ тухай экс ерөнхийлөгчийн эхнэр Мишел Обама мэдэхийг хүсч байна.

Мишелийн хэлсэнээр түүний нөхөр Барак нэг хослолоо бараг найман жилийн турш өмссөн ба “Хүмүүс миний өмссөн гутал, бугуйвч, хүзүүний зүүлтний зургийг авах атлаа Баракийн найман жил өмссөн ижилхэн хослол, ижилхэн гуталд ямар ч коммент өгөөгүй.” гэжээ.

Америкчуудын хувьд Америкийн ерөнхийлөгчийн эхнэрийн хувцасны шүүгээ үргэлж л сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Хэдий алс холын Америк эмэгтэй юу өмсөх бидэнд сүртэй чухал биш ч эмэгтэй хүнийг нэг хувцасаа олон өмсөхөөр хүмүүс ярьдаг л биз дээ?

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү