Хайрхан сумын 200 гаруй иргэдийг үзлэгт хамрууллаа


7 жил

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Хайрхан сумын ЭМТ-д ажиллаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх нутгийн иргэдийн санал, хүсэлтийг сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, Хайрхан сумын ЭМТ-д нэн шаардлагатай зарим эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өгч, мөн 2018 онд Хайрхан сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барих, хөдөө орон нутагт тохиромжтой туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөхөөр болсон юм. 

ЭМ-ийн сайдын багийн бүрэлдэхүүнд УГТЭ, ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн эмч нар явсан бөгөөд Хайрхан сумын иргэдэд зүрх судас, эмэгтэйчүүд, дотор гэсэн чиглэлүүдээр урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж нийт 200 гаруй иргэд, үйлчлүүлэгчид үзлэгт хамрагдлаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү