Гоо сайхантай барилга сэтгэл сэргээдэг


7 жил

Улаанбаатарын уйтгартай, хэвийн барилгуудыг харахад танд ямар байдаг вэ?

Өмнө нь судлаачид байгальтай ойр байвал биднийг аз жаргалтай болгож, эрүүл мэндэд сайн байдаг тухай тогтоож байсан. Тэгвэл анх удаа “ахуйн гоо зүй” чухал тухай судалгааг хийжээ.

©Studio Dimore

The Telegraph мэдээлсэнээр гоё, сайхан, гоо зүйтэй архитектур хүний сэтгэлийг сэргээж, эрүүл мэндэд сайн байдаг тухай судалгаа хийсэн байна. Ямар орчин хүнд бие эрүүл гэсэн сэтгэгдэл төрүүлдэгийг мэдэхийн тулд судлаачид Лондон хотын оршин суугчдад Британий 212.000 сайхан гэсэн газруудын зургийг харуулжээ. Үүнээс нийт 1.5 сая үнэлгээ өгөгдсөнийг 2011 онд хийсэн эрүүл мэндээ ямар гэж боддог тухай судалгааны дататай харьцуулсан байна. Ингэж гоо зүйтэй архитектур оролцогчдод эерэг нөлөөтэйг батлажээ.

©Lonely Planet, Ром хот

Судалгааг хийсэн Варвикийн Их Сургуулийн баг эерэг ахуй гэдгээр “ногоон (байгаль)” гэдэгтээ биш тухайн орчин ахуй харагдах байдал нь сайхан байдагтай холбоотой гэжээ.

Хүмүүс яагаад Парис, Ром хотууд руу тэгэж их татагддагт гайхах юм алга.

Дээрээс нь сайхан, сэтгэл сэргээм орчин ахуй нь ихэнхдээ ногоон байгаль байгаагүй гэжээ.

Бразилын ерөнхийлөгчийн ордон

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү