Виллов Смит Шанелын сурталчилгаанд


7 жил

Chanel энэ удаагийн сурталчилгаандаа нэртэй жүжигчин эсвэл загвар өмсөгчийг сонгосонгүй. Харин тэд жүжигчин Вилл Смитийн охин 16 настай Виллов Смитийг тоглуулжээ.

Виллов уг брендийн Gabrielle загварын цүнхийг барин Токио хотоор аялаж буйгаар видеонд гарсан байлаа.

Виллов Смит өмнө нь Chanel-ийн Намар/Өвөл 2016 оны загварыг төлөөлж бас нүдний шилний сурталчилгаанд нь оролцож байсан.

Кристен Стеварт, Кара Делевин нар тоглосон Gabrielle цүхний сурталчилгааны цувралыг Виллов Смитын дараа Лю Вен, G-dragon нар үргэлжлүүлнэ.

Gabrielle цүнхний коллекцийг 2011 оноос хойш брендийн үүсгэн байгуулагч Габрелл Бонео “Коко” Шанелыг хүндэтгэн гаргасан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү