Өнөөдөр болох үйл явдлын тойм


7 жил

08:30-аас эхлэн 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт дахин зарлана.

09:00 цагт Нэгдүгээр төрөх дээр Эх баригчдад зориулсан Сургагч багш бэлтгэх анхны сургалтын нээлт болно.

09:30 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот танхимд “Эдийн Засаг болон Соёлын хөгжилд Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг сэдэвт үндэсний семинар” болно.

11:00 цагт Сүхбаатарын талбайд БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.  10:30 цагт НИТХ-ын дарга Ц.Сандуй СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг гардуулна.

11:00 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цаг Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно.

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:30 цагт Сонсголонгийн 289.4 у/м гүүрийн Шав тавих ёслол Сонсголонгийн гүүрийн баруун хойд талд болно.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт “Алтан хальс-2017” олон улсын индепендент кино наадмын талаарх мэдээлэл хийнэ.

12:00 цагт Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит "Wanpaku Sumo-2017" ” өсвөр үеийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас “Хар тамхины хор хөнөөл-эцэг эхчүүдийн хараа хяналт” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү