Монгол банкны хуримтлагдсан алдагдал 30 триллион төгрөг байжээ


7 жил

2012-2016 онд Төвбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гарлаа. Үүнийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар танилцуулав.

 Шалгалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол банкны хуримтлагдсан алдагдал 30 триллион төгрөг гэх дүн гарсан байна.

Бас Төвбанк долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийж валютын нөөцийг багасгасан. Үүний зэрэгцээ зах зээл дээр байгаа мөнгийг татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн алдагдал хүлээсэн байна.

Дүгнэлтийг танилцуулсан ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан:

“Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байжээ. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү