Та ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 8 жилд хэдэн оноо өгөх вэ?


7 жил

 “Ардын үг” аяны хүрээнд болсон зөвлөлдөх хэлэлцүүлгээр иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 8.8 оноо өгсөн тухай Eagle мэдээлэв. Ингэхдээ тэд Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, гаргасан санал санаачилгуудыг хэлэлцэн, нууц санал хураалтаар 1-10 оноо өгчээ.

Хараат бус судалгааны МЕК агентлаг зөвлөлдөх хэлэлцүүлгийн саналыг хуудсыг тоолж дүнг гаргажээ. “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих бодлогод 8.8 оноо тавьжээ. 

Ардын эксперт гэдэгт нийгмийн бүх давхаргыг төлөөлөх, санамсаргүй аргаар сонгогдсон гэх хүмүүс байдаг.

Хэрэв дээрх зурганд байгаа хүмүүс Ардын экспертүүд мөн гэвэл голдуу ахмад насны хүмүүс харагдаж байна. Тэд ерөнхийлөгчийн найман жилийн ажлын тайланг сонсон, дүн тависан нь  “өөрөө иргэдийн оролцоо, шууд ардчиллын нэг тод жишээ байв” гэж Eagle.mn-д бичсэн байлаа.

Тэгвэл иргэн та ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэдэн оноо өгөхөө коммент хэсэгт бичээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү